Menu Close

Нүүрээр хэрхэн таньдаг вэ?

Нүүрээр таних арга гэж юу вэ?

Хүний нүүрний онцлогийг харуулахын тулд хэт улаан туяаны цацраг ба үзэгдэх гэрлийн тусгалыг ашиглах нь нүүрээр таних аргын үндсэн зарчим юм. Хүний нүүрний онцлог шинж нь нүд, чих, хамар, амын хэлбэр тэдгээрийн байршлаар тодорхойлогдоно. Эдгээр эрхтнүүдийн хэлбэр байршил нь таныг төрөхөд бий болсон байна. Бусад биометрийн таних арга техниктэй харьцуулахад нүүрээр таних арга нь хүний хувьд илүү аюулгүй арга юм. Энэ нь хэрэглэгчид ойртож, ямар төхөөрөмжид хүрэх шаардлагагүй гэсэн үг юм. Нүүрээр  таних төхөөрөмжүүд хаана ч байрлаж болох учраас төхөөрөмжүүд нь нуугдмал  байж болдог. Тиймээс, зорилтот хүн буюу хайж буй хүнийг  хол зайнаас ямар нэг холбоо тогтоохгүйгээр таньж чадна. Орчин цагт нүүрээр таних аргыг  олон нийтийн аюулгүй байдлын системийн програмуудад өргөн ашигладаг.

Техникийн алгоритм -Нүүр таних аргын бүтэц:

Хүний нүүрний төрхийг агуулсан хэсгийг зургаас тодорхойлно.

Нүүрний дэмдэглэгээ:

Нүүрээр танихын тулд нүд, чих, хамар, амны байршлыг тодорхойлж тэмдэглэнэ. Тухайн  төхөөрөмжөөс хамааран нийт хэмжээний 5 -68 хувийг тодорхойлж, тэмдэглэгээ хийж болдог.