Menu Close

Шинэ технологи, шилдэг шийдлийг таны бизнест нэвтрүүлэхэд хамтран ажиллана

ZKTeco компанийн албан ёсны борлуулагч

Элмонте ХХК нь ZKTeco компанийн албан ёсны борлуулагч компаниар 2010 оноос ажиллаж байна.

Тус компани нь 2003 онд байгуулагдсан. Програм хангамж, электрон төхөөрөмж бүтээх, төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгчийн үйл ажиллагаанд нийцүүлэн захиалгаар нийлүүлэх, худалдаалах, технологийн шийдэл гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн ажиллаж байгаа салбартаа тогтвортой ажиллаж байна.

Бидний зарчим бол шинэ технологи, шилдэг шийдлийг таны бизнест нэвтрүүлэхэд туслан хамтран ажиллах явдал юм. Компанийн үйл ажиллагааны зорилго нь хэрэглэгчдийн сонирхож буй асуудлаар шийдлийг гаргах, хамтран ажиллах, хэрэглэгчийн санал болгосон ажлыг чанартай гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажилдаа тасралтгүй үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

1
жилийн туршлага

Гүйцэтгэсэн ажлууд

Таванбогд Фүүдс Пицца ХХК

Дуудлагын төвөөр захиалга авах болон хүргэлтийн үйлчилгээний систем/Call center Order Management System/-ийн програм. Пицца захиалах дуудлагын төвийн дугаар 7555-5555. 

Шийдэл: Дуудлагын төв, Онлайн захиалгын програм, Хүргэгчийн аппликешн

"Чингис Хаан" ОУНБ

Нисэхийн  буудлын аюулгүй ажиллагааг хангах зорилгоор нэвтрэх хаалга гарцуудад хяналтын иж бүрдэл систем суурилуулав.  

Улаанбаатар Төмөр Зам

Төмөр замын өртөө зөрлөгүүдэд гал тэрэгний болон сэлгээ, ДНЦ, диспетчерийн яриаг олон сувгаар бичих системийг бий болгож, радио станцуудын яриаг нэг сувгаар бичиж, тэжээлийн болон гаднын нөлөөнөөс хамгаалах хэлхээг зохион бүтээж хийснээр энэ шийдэл 15 жил найдвартай ажиллаж байна.

Бүтээгдэхүүн

Шинэ төхөөрөмж

Speedface V4L

Нүүр, алганы хээ, картаар цаг бүртгэнэ

800 нүүр | 800 алганы хээ | 1000 карт | 150000 бүртгэл

Хэрвээ таны бизнест шинэчлэл хэрэгтэй бол бидэнд хандана уу
Бид танд шийдэл санал болгоё

Биднийг дагаарай