Menu Close

Нийтлэг асуулт хариултууд

Карт хэвлэх хурд бол нэг картыг хоёр талд өнгөтөөр хэвлэхэд 1.3 минут хэвлэнэ. Гол асуудал бол карт хэвлэхэд ямар мэдээлэл оруулах вэ гэдгээс хамаарна. Хүний фото зураг, тодорхой дараалалгүй дугаар, нэр албан тушаал, хэлтэс нэгж англи монгол дээр хийх мэдээллийг тулгах, засварлах нь цаг их авдаг.

Картын хэмжээ 54 мм х 86 мм байдаг. Гэхдээ эх бэлтгэлээ 56 мм х 88 мм хэмжээтэй, 300 DPI нягтралтай RGB форматаар бэлдэнэ. Хэвлэлт хийхэд хүрээнээс дотогш 1 мм хасагдахыг анхаараарай.

Нэвтрэх систем гэдэг ойлголтод хаалганы электрон цоож удирдах контроллер мөн төрөл бүрийн электрон цоожууд, бие даасан ажиллагаатай электрон цоожууд, мөн эвхддэг хавтас болон эргэлддэг гартай хаалт орохоос гадна авто зогсоолын хаалт ч багтана. Мөн нэвтрэх хяналт нь картаар, хурууны хээ, нүүр, гарын алганы хээ, машины дугаараар байж болно.

Иймд та яг ямар асуудлыг шийдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл бид шийдэл гаргаж өгч болно. Бидэндтэй холбогдох бол эндээс холбоо барих мэдээлэл аваарай

Манай компани өөрийн борлуулдаг бүх төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэй оруулж ирдэг тул том, жижиг болон үнээс үл хамааран нэг жилийн баталгаат хугацаа өгдөг. Мөн баталгаат хугацаа дууссан ч та засвар болон ашиглалт үйлчилгээ авах боломж нээлттэй байдаг.

Захиалж худалдаж авч болно. Манай сайт дээр зөвхөн нийтлэг зарагддаг төхөөрамжүүдийн мэдээлэл тавигдсан байгаа. Манай компани нь ZKTeco компанийн монгол дахь албан ёсны борлуулагч тул энэ компанийн сайт www.zkteco.com руу орж сонгоод захиалгаа өгөөрэй.

Танд өөр асуулт байвал 329108 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.