Menu Close

Хуруу хээгээр хэрхэн таньдаг вэ?

Хурууны хээгээр таних гэж юу вэ?

Хурууны хээ таних  арга нь хамгийн сайн нийтэд танигдсан биометрийн аргын нэг юм. Зуу гаруй жилийн туршид хурууны хээ таних арга нь ашиглагдаж байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам давтагдашгүй, тогтвортой байдал нь  орчин үед энэ аргыг автоматжуулахад хүргэсэн юм. Хурууны хээгээр таних арга нь өвөрмөц нийтлэг хэрэглээтэй,  учир нь олон тооны эх сурвалжаас (арван хуруунаас) мэдээлэл цуглуулж авах боломжтой бөгөөд цуглуулсан мэдээллийг хууль сахиулах, цагаачлалын албанд өргөнөөр ашигладаг.

Техникийн алгоритм

Хурууны хээний алгоритмын үндэс нь хурууны хээний дүрс болон тэдгээрийн холбогдох мэдээллийг харьцуулж,  шалгах арга дээр үндэслэсэн болно. Олон компани, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон жилийн хүчин чармайлтаар янз бүрийн тоон алгоритмыг бий болгосон. Хэдийгээр алгоритмууд нь ялгаатай боловч тэдгээрийг хурууны хээний дүрслэлд байгаа онцлог шинж чанаруудыг таних болон харьцуулах гэж ангилдаг.

Ерөнхий онцлогууд

  1. Хурууны хээ

Хурууны хээ нь эдгээр 3 үндсэн хэлбэрээс бүрддэг. Давдагдсан , ороомог ба нумарсан. Зөвхөн хурууны хээний хэлбэрийг тодорхойлох нь ердөө ерөнхий түвшний ангилал бөгөөд нарийвчилсан ангилал нь том мэдээллийн баазаас хурууны хээг хурдан, илүү нарийн хайлт хийх боломж олгодог.

Үргэжлэл бий.