Menu Close

Pro Face X шилдгээр шалгарлаа

Биометр баталгаажуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч ZKTeco нь царай таних SF1008-WP(ProFaceX) загварын төхөөрөмжөөрөө “Govies” нийгмийн аюулгүй байдлын шагнал гардуулах ёслолоос Платинум шагналыг хүртлээ.

Хамгаалалтын технологийн салбарын хөндлөнгийн шүүгчид 2020 оны тус арга хэмжээний оролцогчдыг бүтээгдэхүүний онцлог, инновоци, хэрэглэгчид хэрэглэхэд тохиромжтой байдал, функцийн зохицолдоо, чанар, дизайн, зах зээлийн боломж болон хамгаалалтын салбар, цар хүрээ, технологийн дэвшилд үзүүлж буй нөлөө зэргийг харгалзан үзэж дүгнэсэн байна. ZKTeco компанийн өндөр хурдтай царай таних SF1008-WP(ProFaceX) төхөөрөмж нь уг шалгууруудаар дүгнэгдэж нэвтрэх системийн төрөлд Платинум шагналыг хүртэв. Тус төхөөрөмж нь хүчирхэг камер, хосолсон процессороор дэмжигдсэн царай таних алгоритмыг хослуулсан дэвшилтэт бүтээгдэхүүн юм.

Түүнчлэн SF1008-WP(ProFaceX) загвар нь хамгаалалтын технологи, интеграц сэтгүүлийн 2019 оны шилдэг 30 инновациар шалгарсан байна.

Эх сурвалж : https://securitytoday.com/pages/govies.aspx

Холбоотой бүтээгдэхүүн

Pro Face X