Menu Close

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ба ЦАГ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

huvi-hunii-nuutslaliin-tuhai-huuli

Цаг бүртгэлийн болон нэвтрэх системүүд нь хувь хүний хурууны хээ, нүүр, алганы хээ, венийн судас зэрэг биометрик мэдээллийг бүртгэснээр бүртгэх болон нэвтрэх үйлдлийн цаг болон эрхийг бүртгэн баталгаажуулдаг.

Тухайн хууль хэрэгжиж эхэлснээр хурууны хээгээр бүртгэх цуглуулахыг Монгол улсад төрийн үйлчилгээ буюу улсын бүртгэлийн байгууллага, хил хамгаалах байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллага, хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, Улсын Их Хурлын гишүүнийг бүртгэх зэрэгт ашиглах боломжтой бөгөөд бусад тохиолдолд бүрэн хориглож байгаа билээ.

Тэгвэл байгууллага ажилтныг таньж баталгаажуулах зорилгоор нүүр болон алганы хээг ашиглах боломжийг тус хуулийн 10.2 заалт (10.2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно.) нээж өгч байгаа болно. Ажил олгогч нь цаг бүртгэлийн болон нэвтрэх системд нүүр болон алганы хээг ашиглах тухай заалтаа дотоод журамдаа оруулах бөгөөд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь цаг бүртгүүлэх болон байгууллагад нэвтрэхдээ нүүр болон алганы хээгээр бүртгүүлэх эсэхээ зөвшөөрч буй заалт оруулсан тохиолдолд тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээгээ зөвшөөрснөөр хуулийн 10.2 заалтыг ашиглах боломжийг ажил олгогчид олгоно.

Хуулийн хүрээнд ашиглаж болох цаг бүртгэлийн төхөөрөмжүүдийг сонирхох

Хувь хүний нүүрний мэдээлэл нь хуулиар хувь хүний мэдээлэл боловч тухайн хүнийг гэр бүл, найз нөхөд, анги, сургууль, ажил болон Монгол улс тэр битгий хэл дэлхийн улсуудад таних гол мэдээлэл билээ. Ажилтан нь нүүрний мэдээллээ ажилд орохдоо ажил олгогчид ашиглахыг зөвшөөрөөгүй тохиолдолд цээж зургийг ашиглах эрхгүй болох мөн нүүрээр нь таньж нэрээр нь дуудах нь хууль зөрчсөн асуудал болох уу гэдэг эргэлзээ үүсгэж байгаа юм. Нөгөө талаас ажилтан нь бусад тохиолдолд нүүрний мэдээллээ ашиглахыг зөвшөөрөөд цаг бүртгэлд ашиглуулахаас татгалзвал өөрийгөө ажилд ирсэн явсан болохыг баталгаажуулахаас татгалзах болж байгаа хэрэг болно.

Цаг бүртгэл болон нэвтрэх бүртгэлийн төхөөрөмж борлуулж байсан сүүлийн 17 жилийн хугацаанд байгууллагууд картаар ажилтныг бүртгэх асуудлаас зайлхийсээр ирсэн гол шалтгаан нь ажилтнууд картаа бие биендээ үлдээх замаар цагаа бүртгүүлж, дараа нь бүртгэлийн маргаан үүсгэдэгт гол асуудал байсан. Хэрвээ бид ажилд ирэх тарах, нэвтрэх цагаа үнэнчээр өөрөө бүртгэдэг бол цаг бүртгэгчийг ашиглах шаардлага үүсэхгүй байх боломжтой ч өнөөдрийн ажиллах хүчний хандлагыг харвал ашиглах хэрэгцээ байсаар байгаа болно.

2021 оны 12 сарын 17-нд батлагдаж, 2022 оны 5 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн зарим заалтаас дурдвал:

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээлэл /цаашид “мэдээлэл” гэх/-ийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг;

10 дугаар зүйл.Генетик болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
10.2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад биометрик мэдээллийг ашиглаж болно.

Хуулийн талаар илүү дэлгэрүүлж уншихыг хүсвэл доорхи линкээр орж болно.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390288615991